Тувагийн нийслэл Кызыл хотод Монгол улсын шинэ ерөнхий консул Дашбалбарын Базарсад албан тушаалдаа орлоо. Оросын ГХЯ-ны элчин томилолтоор Базарсад 2009 оны 6-р сараас томилогдсон билээ. Шинэ ерөнхий консул Дашбалбарын Базарсадыг, Тувагийн ерөнхий сайд Шолбан Кара-оолын албан ёсоор хүлээн авч, түүнийг шинэ албан тушаал хашиж байгаад баяр хүргээд Тува, Монгол улсуудын нягт хамтын ажиллагааг авч хэлэлцлээ. Хилийн «Хандгайт-Боршоо» байцаан өнгөрүүлөх газрын олон талт уйл ажиллагааг хангах ажлын явцийг хурдасгах шаардлагатай байгааг ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Энэ оны 5-р сард Оросын ерөнхий сайд Владимир Путин тэргүүтэй оросын төлөөлөгчдийн албан ёсны айлчлалын үеэр энэ асуудлаар тохиролцсон билээ. Монгол улсын ерөнхий консул хариуд нь гадаад эдийн засгийн асуудлыг идэвхижүүлэх талаар манай тал маш эрчимтэй ажиллана гэж Тувагийн төрийн тэргүүнд амаллаа. Хөрш орнуудын худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техник, соёл, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхээр урьдах хүнийхээ хийж байсан ажлыг үргэлжлүүлэх нь шинэ ерөнхий консулын ажлын гол зорилго юм. Тува, Монголын төрийн бус байгууллагуудын хэлхээ холбоог өргөжүүлэх болон «ардын дипломат»-ын үйл ажиллагааг дэмжих асуудал дээр Базарсад илүү анхаарал хандуулах ёстой.