Белградад болсон бүх дэлхийн оюутны Универсиадад гайхамшигтай амжилт гаргасан оросын оюутнуудад ернөхийлөгч Дмитрий Медведев баяр хүргэлээ. Уран чадвар, сэтгэлийн хүч тэнхээ, чин зориг л оросын шигшээг тэргуун байр эзэлэхэд тус боллоо. Теннисчин эмэгтэйчууд, гар бөмбөгчид гайхамшигтай амжилтанд хүрсэн бөгөөд гимнастикчид ялгуусан тоглолт үзүүллээ. Залуучуудын жилд та бүхний үзүүлсэн гайхамшигтай ялалт бол мянга, мянган хөгжөөн дэмжигчиддээ барьсан сайхан бэлэг боллоо гэж ерөнхийлөгчийн илгээлтэнд өгүүлсөн байна. Оросын шигшээ 27-н алт, 20-н мөнгө, 27-н хүрэл медаль тус тус хүртжээ. Хоёрдугаар байрт Хятадын баг, гуравдугаар байрт Өмнөд Солонгосын баг тус тус орсон байна.