Москвагийн ба бүх Оросын сүм хийдийн тэргүүн хамба Кирилл оросын европын хойд хэсэгт Ладожское нуурын Валаам аралд аялаж дуусав. Тэрээр Спасо-Преображенский сүмийг үндэслэн байгуулсан Валаамскийнх Сергей Герман хоёр гэгээний дурсгалыг хүндэтгэн арлын гол сүмд мөргөл үйлдэв. «Олон арван жилийн сүйрлийн дараа ариун нандин аралд ирж, гэгээнүүдийн дурсгалыг сөгдөн хүндэтгэх сайхан үүрэг бидэнд ногдсон. Сүсэгтэн ийн ариун газарт л бурхан багшийн хайр нөлөөг гоц мэдрэдэг» гэж тэргүүн хамба Кирилл хэллээ. «Валаамын сүм хийд манай эх орны баруун эргээс аваад дорнод хязгаар хүртэл түүхийн Орост чухал ач холбогдолтой» гэж тэрээр онцлон тэмдэглэв.