Хувийн хоёр нисэх онгоц Францын Пюи-де-Дом мужид мөргөлдсний улмаас хоёр хүн амь үрэгдсэн тухай «Вести» телевизийн компании өнөөдөр мэдээллээ. Эдгээр хоёр онгоц зэрэгцээ нисэж явсан. Тэдгээр Францын төв дунд орших Виши амралт сувиллын газарт болох нийсэгчдийн уулзалтад оролцох байсан. Ямар учраас мөргөлдснийг одоогоор тогтоогоогүй. Нэгэн онгоцонд байсан эцэг 10 настай хүү хоёр амь үрэгдсэн тухай «Вести» мэдээллээ. Нөгөө онгоцны нисэгч онгоцоо нисэх онгоцны буудалд буулгав. Зорчигчид нь амь мэнд байна.