Оросын шигшээ баг өчигдөр маш олон 11 алтан медаль аваад Универсиада-2009 дэлхийн оуютны зуны наадмын эхний 10 өдөр багийн нийт дүнгээр итгэлтэй түрүүлж байна. Одоо манай шигшээ баг 26 алтан, 20 мөнгөн, 27 хүрэл медальтэй. Москвагийн цагаар шөнө дундаас хойш дууссан сагс бөмбөгийн шөвгийн тэмцээнд оросын баг сербийн сагс бөмбөгчдэд хожигдож мөнгөн медаль авсан байна. Оросын баг Универсиада-2009 наадмыг хүлээн авч буй сербийн тамирчдад 51:73 харьцаатай хожигдлоо. Оросын эмэгтэй гимнастикчид өчигдрийн гол баатар болсон. Тэд: 6 алт, 3 хүрэл медаль авч, дэлхийд тэргүүний байр эзлэж байгаагаа ахин нотлон харуулав. Өнөөдөр Универсиадын тегсгелийн едер 11 иж бурэн медалийн төлөө өрсөлдөнө. Байдлаас харахад оросын тамирчдын дараа орсон хятад, японы багууд оросын багийг гүйцэж чадахгүй бололтой.