Хүний эрүүл мэндэд хамгийн ашиг тустай хүнс хоолны цэсийг Форбс сэтгүүлд нийтлэжээ. Бүх өндөр настны хоолны цэст ордог жимсгэнэ, самар, шош зэрэг бүтээгдэхүүнийг дурджээ. Түүнээс гадна сүү, өндөг түүнчлэн далайд барьсан согос загасийн бутээгдэхүүний тоонд орсон. Дэлхийд «муу ногоо» ердөө байхгүйг эрдэмтэд илрүүлээд, байцаа онцгой үр ашигтайг заажээ. Алим хүний биеэд ашигтай нь хүн төрөлхөтний түүхийн туршид нотлогдож ирсэн. Урт удаан наслахыг хүссэн хүн сонгино, саримс идэхийг зөвлөсөн байна. Бүтээгдэхүүний ашиг тустай шинж чанарыг хадгалахын тулд түүхий буюу ялимгүй боловсруулсан хэлбэрээр нь идэх хэрэгтэй. Ногоон цай удны дотор түрүүлэв. Цагаан хоолны дэглэм баримтлагчдын махан бүтээгдэхүүнд сэжигтэй хандах явдлыг Форбс сэтгүүл няцаагаад хүний ажиллагаанд зайлшгүй ашиг тустай бүтээгдэхүүн гэж тэмдэглэжээ.