Оросын найруулагч Андрей Хржновскийн «Бүтэн хагас өрөө буюу эх нутгаараа хийсэн уян сэтгэлийн аялал» гэдэг кино чехийн Карловы Варын олон улсын кино наадмын шагнал хүртлээ. Кино «өрнөдөөс дрнод тийш» өрсөлдөөнт хөтөлбөрийн гол шагнал авсан байна. Европын хамгийн эртний кино наадмын нэг Карловы Варын наадам 44 дэх удаагаа явагдлаа. Уран сайхны 14 кино «Болор глобус» шагналын төлөө өрсөлдөв. Энэ онд бельгийн найруулагч Фредерик Дюмонтын «Ивээгч сахиус тэнгис хавьд» кино Гран-при шагнал хүртсэн юм.