ОУСС-аас 6-р сарын 30-нд салгаж чөлөөт нислэгийн дэглэмд шилжүүлсэн жолоодлогын тоот систем бүхий «Прогресс» ачаа тээврийн сансрын хөлөг дэлхий орчмын тойрог замд өнөөдөр үүргээ бийлүүлж дуусана. Мэргэжилтнүүд түүнийг станцад ойртуулж, «Од» модулийн залгах-салгах зангилааг шалгах юм. Оросын МИМ-2 эрдэм шинжилгээний жижиг модулийг энэ оны шувтаргаар түүнд залгана. Энэ арга ажиллагаа дууссаны дараа ачаа тээврийн сансарын хөлөг дэлхийн хиймэл дагуулын үүрэг бараг нэг хоног биелүүлнэ. Маргааш 7-р сарын 13-нд түүнийг Номхон далайд живүүлнэ