Литвын шинэ ерөнхийлөгч Даля Грибаускайте албан тушаалаа хашиж эхлэв. Төсөв, санхүүгийн төлөвлөлтийн асуудал эрхлэсэн европын комиссар асан зүтгэлтэн 5-р сарын сонгуулийн дүнгээр итгэлтэй ялав. Грибаускайте хямралт нөхцөлд хөрөнгө хэмнэхийн тулд тансаг ёслол үйлдэхээс татгалзлаа. Шинэ удирдагч эдийн засгийн саад бэрхшээлийг давахын тулд шийдвэртэй арга хэмжээ авна гэдэгт литвын хүн ам найдаж байна. Оростой харилцах асуудлын тухайд гэвэл хөршүүд «бие биеэ хүндэтгэж, эцэст харилцан ашигтай хамтран ажиллах боломж өгөх оновчтой яриа хэлэлцээний хэлбэр олж мэднэ» гэдэгт Литвын шинэ ерөнхийлөгч найдаж байна.