Америкийн шинжээчид ерөнхийлөгч Барак Обамын ОУ-д хийсэн айлчлалд дүн шинжилгээ хийж, хоёр орны харилцаанд аажмаар ахиц дэвшил гарч байгааг тэмдэглэв. Москва, Вашингтон хоёр СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээнд гарын үсэг зурахаар тохирсон нь айлчлалын гол дүн гэж «олон улсын харилцааны зөвлөлийн» магадлан шинжлэх төвийнхөн үзэж байна. Хоёр орон цөмийн зэвсгээ хоёр дахин хорогдуулах юм. Гэвч энэ нь АНУ-ынхаас ОУ-д илүү ашигтай гэж шинжээчид үзэж байна. Учир нь ийм зэвсэг үйлчлэх нь оросын төсөвт хүнд дарамт болсон гэж тэд таамнав. Кремлийн эрс эсэргүүцсэн америкийн ПДХ системийг Дорнод Европт байгуулах төслийн асуудал ойрын үед шийдвэрлэгдэхгүй гэж шинжээчдийн илтгэлд тэмдэглэжээ. Азейрбайжанын Габала дахь оросын радарыг хэрэглэх тухай москвагийн санал ухаалаг байна гэж америкийн шинжээчид үзэжэн.