Шинжааны байдлыг нэн даруй ахин амгалан тайван болгоно гэдэгт ШХАБ-ын гишүүн орнууд найдаж байна гэж байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Болат Нургалиевын Хятадын ШУЕЗО-ны байдалтай холбогдуулан гаргаж Бээжинд өчигдөр дэлгэрүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ. ШУЕЗО бол БНХАУ-ын салшгүй нэг хэсээг бөгөөд тэнд болж байгаа үйл явдал БНХАУ-ын дотоодын л хэрэг гэж ШХАБ үзэж байгааг ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв. Сүүлийн үед ирээд байгаа мэдээнүүдээс харахад ШУЕЗО-нд 7-р сарын 5-нд эхлэсэн омог дундын мөргөлдөөнд 184 хун амь урэгджээ.