АНУ-д «гахайн томуу»-наас болж нас барагсадын тоо 211-д хүрлээ гэж өвчнөөс урьдчилан сэргийлэх болон хяналт тавих төвөөс мэдээллээ. Халдвар авсан нийт хүний тоо 37000-д хүрсэн гэж баримт бичигт тэмдэглэжээ. Нью-Иорк мужид хамгийн их өвчлөл тархсан байна. Дэлхийд 90-н мянгаас дээш хүн халдвар аваад байна.