Гондурасын нийслэл Тегусигальпед, түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Мануэль Селайяг дэмжигчид олон тооны жагсаал цуглаан хийлээ. Түүний талын 4000 гаруй хүн бүтэн 2 цагын турш нийслэлээс хойт нутаг руу явдаг замыг хаасан байна. Гондурасын байдлыг зохицуулахаар Коста-Рикагийн уулзалтын үеэр тус улсын том хотуудад өргөн жагсаал цуглаан болсон билээ. Коста-Рикад түр ерөнхийлөгч Роберто Мичелети, хуучин ерөнхийлөгч Мануэль Селайя нарын хооронд хийсэн хэлэлцээрийн 1-р үе дууссан юм. Хоёр тал хүлээж авах боломжгүй шаардлага тулгаж байгаа билээ. Зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа Коста-Рикагийн ерөнхийлөгч Оскар Ариастай тус тусдаа уулзжээ.