Чеченьд анхны усанд сэлж зугаацах төв Гудермес хотод нээгдэж байна. 70 гектар талбайд 3-н бассейн, хэдэн арван тоглоом, усны гулгуур, саун, ресторан зэргийг барьж байгуулжээ. Аквапаркыг лалын шашинтнуудын шаарлагад нийцүүлж эрэгтэй, эмэгтэй гэж 2 хуваажээ. Энэ, зуны амралтын газар өдөр бүр 500-н хүн үйлчлүүлэх боломжтой. Шинэ жилийн өмнө өвлийн аквапарк барихаар засгийн газар төлөвлөж байна.