Үндэстэн хоорондын мөргөлдөөний улмаас Хятадын ШУӨЗО-д 184-н хүн нас баржээ. Шинэ мэдээлэлийг Синхуа агентлаг тараасан байна. ШУӨЗО-ы засаг захиргааны төв Өрөмчид 7-р сарын 5-нд болсон эмх замбараагүй байдлын улмаас 156 хүн амь үрэгдсэн гэж мэдээлэж байсан. Өмнөд хятадын Гуандун мужид болсон зодоонд 2 уйгар хүн алагдсанаас болж эмх замбараагүй байдал эхэлсэн билээ. Энэ байдлаас болж Өрөмчид комендантын цаг зарласан бөгөөд цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хэсгийг оруулсан байна. Хэдийвээр арга хэмжээ авсан ч дахин ийм байдал үүсэхээс айсан хүмүүс Өрөмчигөөс олноороо дүрэвсээр байна.