Аквилад болсон Их наймын дээд хэмжээний уулзалтын төгсгөлийн баримт бичгийг гаргах ажил дууслаа. Оролцогчид Израйль улс болон Палестины автономыг шууд яриа хэлэлцээгээ сэргээхийг уриаллаа. Тэдний зорилго нь Израйль улстай энх тайвнаар зэрэгцэн орших тусгаар тогтносон, ардчилсан, амьдрах чадвартай Палестин улсыг цогцлооход чиглэсэн палестин, израйлийн энх тайвны гэрээг байгуулах явдал юм.Аквилад Умард Солонгос, Ираны эргэн тойрны байдал, Афганистан байдал болон улс төрийн зарим асуудлуудад их анхаарал хандууллаа. ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Барак Обама нарын саяханы уулзалт амжилтанд хүрэх нэг түлхэц боллоо гэж дээд хэмжээний уулзалтанд оролцогчдын санал нэгтэй үзэж байна. Цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх асуудлыг авч хэлэлцэхэд «Москвад хүрсэн амжилт» гол түлхэц өгсөн гэж Британийн ерөнхий сайд Гордон Браун мэдэгдлээ.