2006 оны 6-р сард олзлогдсон израйлийн цэргийн албан хаагч Гилад Шалитыг чөлөөлөх талаар ХАМАС хөдөлгөөний төлөөлөгчидтэй хийж байсан хэлэлцээрийг тасалдуулсан гэж Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак Израйл улсыг буруушаасан тухай израйлийн «Гаарец» сонин мэдээллээ. Зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа Египетын тусламжтайгаар ХАМАС хөдөлгөөнийхэн Шалитыг Египетэд авчрахад бэлэн болсон тэр үед Израйль палестины 450 хоригдолыг суллахгүй зөвхөн зарим хэсгий нь суллана гэж мэдэгдсэн гэж Мубарак баталлаа. ХАМАС хөдөлгөөнийхөн хоригдлуудын шинэ нэрс гаргахгүй гэж мэдэгдсний улмаас хэлэлцээр тасалдлаа.