Олон улсын «Славын зах» урлагын наадам өнөөдөр Белоруссд нээгдэж байна. Энэ наадмын нийслэл эртний Витебск хотод энэ жил дээд хэмжээний оролцогчид 5000-н гаруй хүн цугларлаа. Өнөөдрийн нээлтийн концертон дээр Лара Фабиан, Сара Коннор, Раймонд Паулс, Лайма Вайкуле, Валерий Леонтьев болон энэ жилийн «Евровидение» улалдааны ялагч Александр Рыбак нарын нэртэй жүжигчид тоглоно. Наадмын 6-н хоногийн турш 80-н концерт, жүжиг, үзэсгэлэн ажиллана. Витебск хот Орос, Украйн, Белорус улсуудын гар урлалын урчуудын үндэсний сургуулиудын мастеруудын үзүүлэх сургуулалтын төв болно.