Поп хөгжмийн хаан Майкл Жексоны гэнэтийн үхлийн шалтгааныг тодорхойлох ажил эрүүгийн мөрдөн байцаалт болж магадгүй байна. Калифорнии мужийн Лос-Анджелес хотын цагдаагийн дарга Уильям Браттоны хэлснээр эмийн тунг хэтрүүлэн хэргэлсэн эсвэл аллага байсан эсэх нь хорт бодисын шинжилгээний дүн гарсны дараа тодорхой болно. Жексоны биед хийсэн анхны задлангийн дүн гадны нөлөөгөөр нас бараагүй гэж гарсан. Төрөл төрөгсөдийнх нь хүсэлтээр хийсэн 2 дах задлан гойд үр дун өгөөгүй. Сая сая хүний шутээн болсон түүнийг хэзээ хана оршуулах нь одоо болтол тодорхой биш байна. ЛосАнджелесаас 200-н км-т орших «Неверланд»-ын газар нутагт оршуулахыг төрөл төрөгсөд нь болон найз нөхөд нь шаардаж байна гэж америкийн хэвлэл мэдээлэлийнхэн мэдээлэж байна. Калифорон мужийн хуулиар чандарлаагүй хүний биеийг оршуулагын газраас өөр газар нутаглуулахыг хориглосон байдаг. Үүрд нойрссон хүний чандарыг бумбанд хийгээд хувийн байшин юм уу хувийн оршуулагын газар хадгалахыг зөвшөөрдөг байна. Түүний гэр бүлийнхэн Жексоныг чандарлахийг зөвшөөрөхгуй байгаа юм.