Коста-Рикад болж байгаа Гондурасын байдлыг зохицуулах анхны өдрийн хэлэлцээр зохих үр дүн өгсөнгүй. Түр ерөнхийлөгч Роберто Мичелети, түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Мануэля Селай нарын уулзалт болсонгүй. Хоорондоо уулзахын оронд тэр 2 зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа Косто- Рика улсын ерөнхийлөгч Оскар Ариастай тус тусдаа уулзлаа. Хэлэлцээрт оролцогчид хүлээж авах аргагүй байр суурь баримтлаж байна. Селайя засгийн эрхэнд даруйхан буцаахыг шаардаж байна. Мичелетти хямралаас гарах арга зам бол Гондураст 11-р сарын 29-нд ерөнхийлөгчийн сонгуул явуулах явдал гэж үзэж байна.