Аквилад болсон «Их найм»-ын дээд хэмжээний уулзалтын «талбарт» Орос, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид Дмитрий Медведев, Ли Мен Бак нар Солонгосын хойгын аюулгшй байдлыг хэлэлцлээ. Уулзалт хаалттай болсон бөгөөд Оросын төрийн тэргүүний хэлснээр энэ маш ээдрээтэй асуудал юм. БНАСАУ 7-р сарын 4-нд бага тусгалын 7-н пуужин туршсан байна. Пхеньян 5-р сарын 25-нд газар дор цөмийн туршилт хийсний дараа НҮБ-ийн АЗ, БНАСАУ-ын эсрэг урьд нь авсан хоригийг чангатгасан тогтоол баталсан билээ.