ШУӨСО-ны нийслэл Өрөмчид эмх замбараагуй байдлыг өдөөн турхирагчид, оролцогчдийг болон зохион байгуулагчдыг хатуу цээрлүүлнэ гэж Хятадын төр засаг амлаж байна. Орон нутгийн коммунист намын үүрийн дарга Ли Чжи хэнээс нь хамаарахгүйгээр буруутныг хатуу цээрлэлт хүлээж байна гэлээ. Энэ нь эмх замбараагүй байдал ч биш, шашин хоорондын, үндэстэн хоорондын ч мөргөлдөөн биш гадаадад байрладаг «Бух дэлхийн уйгарын конгресс» байгуулагын зохион байгуулсан алан хядах ажиллагаа гэж Ли Чжи хэллээ. Энэ мөргөлдөөн уйгар болон хань ундэстнууд, хятадын бага ястнуудын хооронд 7-р сарын 5-нд эхэлсэн бөгөөд 156 хүн нас барж, 1000-н хүн шархадаж, 1500-н хүн баривчлагсан юм. Одоо хотын гудамжуудаар цэргийнхэн эргүүл хийж, комендантын цаг тогтоосон байна.