0Оросын агуу их үргэлжилсэн үгийн болон жүжгийн, зохиолч, кино зохиол бичигч Василий Аксоневтой салах ёс гүйцэтгэж байна. Өнөөдөр үд дунд зохиолчдын байшинд ард түмний салах ёс гүйцэтгэх цуглаан боллоо. Дараа нь шарилы нь Ваганьковын оршуулагын газар авчирч жүжигчдын гудманд нутаглуулна. Тэрээр удаан өвдсний дараа даваа гаригт 76-н насандаа таалал төгслөө. Хэлмэгдсэн эцэг эхийн хүү Аксеновыг оросод болон гадаадад сайн мэднэ. Тэр америкд олон жил амьдарсан бөгөөд «Эрх чөлөө» радио станцийн ажилтан байсан юм. Түүний үзэгний ид шидээр «Ододын тасалбар», «Мароккагийн амтат зурж», «Крымын Арал», «Түлэнхий», «Москвагийн тууль» зэрэг алдартай бүтээлүүд гарсан билээ. 2004-н онд «Оросын Буккер» шагналын эзэн болсон бөгөөд жилийн дараа Францийн утга зохиол, урлагын дээд одонгоор энгэрээ мялаасан билээ. Орчин үеийн Орос орон болон түүний баатруудын тухай бичсэн «Ховор орон» роман нь түүний бичсэн сүүлчийн ном болжээ.