Оросын гаалийн хяналтын газруудыг улс орны хил хязгаар руу улам ойртуулна. Өнөөдөр Карелийн нийслэл Петрозаводск хотод ерөнхий сайд Владимир Путиний удирдлага дор хийж байгаа улсын хилийн комиссийн зөвлөлгөөний сэдэв болсон засгийн газрын үзэл баримтлалд энэ тухай өгүүлжээ. Оросын гадаад худалдааны эргэлт өсөж байгаа явдал том хотуудын дэд бутэцэд ачаалал үүсгэж байна ийм учраас Москвад гаалийн газрыг эрс цөөрүүлсэн юм. Тэднийг хилийн бус нутгуудад гаргаж байна. ТУХН-ийн орнуудтай хилийн бодлогын асуудлыг зөвшилцөх нь зөвөлөлгөөний бас нэг сэдэв боллоо. Хилийн аюулгүй байдлыг хангах бүрэн бүтэн системийг бий болгох нь гол зорилт юм.