0Нефтийн дэлхийн үнэ унасаар байна. Лхагва гаригийн орой Нью-Йоркын хөрөнгийн бирж хаагдах үед 1 баррель нефтийн үнэ 61-н доллароос ялимгүй их байсан. «Хар алт»-ны үнийг зохицуулах асуудал, Аквилад болж байгаа Их наймын төрийн тэргүүнүүдийн өргөн санал шүүмжлэлийн нэг асуудал байлаа гэж Оросын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович сэтгүүлчидэд мэдэгдлээ. Ямар нэгэн бүхнийг хамарсан үнийн зөвшилцөөн болохгүй гэж тэр тэмдэглэлээ. Үйлдвэрлэгч, дамжуулагч, хэрэглэгчийн хооронд шууд яриа хэлэлцээ хийх, эрчим хүч хэмнэх байдлыг нэмэгдүүлэх, зах зээлийн хэвийн ажиллагаа болон нээлттэй байдлыг дэмжих шаарлагатайг Дмитрий Медведев өргөн санал шүүмжлэлийн үеэр санууллаа гэж Дворкович нэмж хэллээ.