БНХАУ-ын дарга Ху Зинтао ням гаригт Итал улсад хийж байсан ажлын айлчлалаа зогсоогоод, улс оронд нь эмх замбараагуй байдал бий болсны улмаас эх орондоо яаралтай буцлаа. ШУӨСО-ы нийслэл
Еремчи хотод шашин, угсаатан хоорондын мөргөлдөөнөөс болж эмх замбараагүй байдал бий болсны улмаас хятадын удирдагч Их наймын дээд хэмжээний уулзалтанд оролцож чадалгүй эх орондоо буцах шалтгаан боллоо. Тус уулзалтанд Ху Зинтао түргэн хөгжиж байгаа эдийн засагтай орны удирдагчийн хувьд уригдсан байсан. Аквильд хятадын төлөөлөгчдийг төрийн зөвлөлийн гишүүн Дай Бинго тэргүүлнэ. Өрөмчид болсон 3-н өдрийн мөргөлдөөнд 150 гаруй хүн нас барж, 1000-ад хүн бэртэж шархадсан байна. Орон нутгийн захиргаа эмх замбараагүй байдалд уйгаруудыг буруутгаж байна. Урьд нь Өрөмчид онцгой байдал тогтоосон байсан өнөөдөр байдал тогтворжсон тул комендатын цагыг цуцаллаа.