Барак Обамагийн суусан «Боинг» онгоцны моторын дуу тасраагүй байхад Орос америкийн дээд хэмжээний уулзалтын дүнг гаргахыг яарсан шинжээчидийн дуу дуугаа явалцан цангиналаа.
СДЗ-ийг хорогдуулах урьдчилсан гэрээнд Москва, Вашингтон 2 гарын үсэг зурах болсон явдал дээд хэмжээний уулзалтын гол үр дүн болсон гэдэгт бүгдээрээ санал нэгтэй байна. Хоёр тал цөмийн зэвсгээ бараг 2 дахин хорогдуулах талаар тохиролцлоо. ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчдийн хэлэлцээний хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудал, афганы аюул, дэлхийн эдийн засгийн хямралын үед хамтран ажиллах зэрэг асуудлууд байсан боловч СДЗ-ийн асуудлын дараа 2-р зэрэгт байлаа. Бусад асуудал дээр шинжээчид санал нийлэхгү байна. Ялангуяа дээд хэмжээний уулзалтын «ерөхий ү дү»-гийн талаар улс төийн ухааны доктор Надежда Арбатова дэлгэрэнгү ярихдаа:
АНУ-ын ерөхийлөч Обамагийн Оросод хийсэн айлчлалын талаар өнөөдөр оросын болон гадаадын хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлийнхэн, орос америкийн шинжээчдийн дунд янз бүрийн санал байна. Зарим нэг нь ямарч үр дүнгүй болсон гэж байхад бусад нь амжилттай боллоо гэж үзэж байна. Би бол 2 дах саналы нь дэмжиж байна. Хичнээн жил 2 улс сөргөлдөж, зогсонги байдалд орсны дараа болсон энэ дээд хэмжээний уулзалтаас хэт их юм шаардах хэрэггүй байсан. Одоогийн Америкын ерөнхийлөгч анх удаа Оросод айлчилсан гэдэг нь л бодит зүйл юм. Америкийн хэллэлгээр харилцааны «ачаалал» гэдэг нь орос ойлголтоор бол орос америкын яриа хэлэлцээний байдлыг ойлгох, бидний санал зөрж байгаа асуудлын огтлолцолын цэгийг зөв олж тогтооход оршиж байна.
Тэгвэл улс төрч Вячеслав Никонов дээд хэмжээний уулзалтанд сэтгэл өндөр байна.
Айлчлалын дүн оросын болон америкын талуудын хүлээж байснаас илүү үр дүнд хүрлээ. Хэдэн өдрийн дотор ч биш хэдэн цагийн дотор хүлээж байснаас илүү бодит тохиролцоонд хүрлээ шүү дээ! Обама, Медведев 2 үнэхээр хүйтэн дайнаас хойш төрж, өсөөд улс төрчид болсон, хүйтэн дайны үеийн улиг болсон зүйлээс ангижирч чадна гэдгээ харууллаа. Мэдээж энэ удаагийн айлчлал орос америкийн харилцааны бүх санал зөрөлдөөнийг арилгасан гэж хэлж болохгүй ч олон улсын харилцаанд «ачаалал» өгсөн чухал алхам боллоо гэлээ.
Стратегийн үнэлгээний хүрээлэнгийн захирал Александр Коновалов үл итгэчидтэй маргалдахад бэлэн байна.
Нэг жилд цэргийн ачаа тээвэрлэлтэнд 4500 авиа рейс хийхийг АНУ-д зөвшөөрсөн нь, ОХУ-ын хувьд буулт хийсэн явдал гэж зарим хүмүүс дүгнэж амжлаа. Энэ бол буулт ч биш өглөгийн ажил ч биш улсынхаа үндэсний эрх ашгийн зарим нэг асуудлыг бусдаар шийдүүлэх боломж гарч байна гэсэн үг. Афганистанд төрийн эрхэнд лалын хэт үзэлтэнүүд гарахыг орос улс үнэхээр сонирхохгүй байна. Бид афганистанд 10-н жил байлдсан улс энэ ямар унэтэй байдгийг сайн мэднэ. Одоо энэ ажлыг америкийн татвар төлөгчидийн мөнгөөр, америкийн бөмдөгч онгоцнууд, америкийн тэнгисийн явган цэргүүд хийж байна. Энэ бол бидний харилцан нийцэж байгаа саналын нэгдсэн ойлголцол юм.
ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавровын тодоруулаж хэлснээр АНУ, ОХУ 2 «салшгүй түншүүд» боллоо. Яагаад гэвэл өнөөдрийн аюул заналыг дангаараа хэн ч шийдвэрлэж чадахгүй. Энэ ойлголтыг дээд хэмжээний уулзалтын үед 2 тал бүрэн дүүрэн илэрхийлсэн билээ.
<сонсох>