Италийн Аквила хотод нээгдэж байгаа Их наймын дээд хэмжээний уулзалтын хэлэлцэх хэргийн төлөвлегөөнд орсон , дэлхийн эдийн засгийн хямралаас гарах арга зам, санхүүгийн хүрээн дэх шинэчлэл, цаг уурын өөрчлөлттэй хийх тэмцэл зэрэг асуудлууд Орос улсын хувьд тэргүүлэх чиглэлууд юм. Уулзалтын өмнөхөн Оросын ерөнхийлөгчийн туслах Аркадий Дворкович энэ тухай сэтгүүлчидэд мэдээллээ. Түүний хэлснээр одоо даяарчлалын удирдлагын шинэ бүтэц бий болж байна. Энэ нь дэлхийн үйл явдлын удирдлагын үндэстнээс дээгүүр бүтэц байгуулна гээгүй зөвхен зохион байгуулалтын асуудлыг хөндөж байгаа юм гэж тэр хэллээ. Дээд хэмжээний уулзалтан дээр оросын ерөнхийлөгч Дмитрий Медведевийн анхаарал хандуулах олон асуудлын нэг бол хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал гэж Дворкович тэмдэглэлээ. Оросын төрийн тэргүүн саяхан Африкын орнуудаар хийсэн аялалынхаа талаар их найиын төрийн тэргүүнүүдтэй саналаа хуваалцана. Эрчим хүчний хүрээнд хамтын ажиллагааны хууль эрхийн шинэ норм бий болгох талаархи Оросын саналыг Медведев танилцуулна. Энэ санал нь эрчим хүчний нөөцийн үйлдвэрлэгч, дамжуулагч, хэрэглэгчийн бүгдийнх нь эрх ашгийг хамгаалсан ардчилсан харилцааг бий болгоход чиглэгдсэн юм.