Краснадорын анхны эрдэм шинжилгээ-дурсамжийн Говь-алтайн экспедиц Монгол улсад ажиллаж байна. Краснадорын улсын Фелицыны нэрэмжит түүх архелогийн музей-дархан цаазат газраас тус экспедицийг зохион байгуулсан юм. Энэ экспедицийн гол санаачлагч, зохион байгуулагч нь тус музей-дархан цаазат газрын хээрийн лабораторын шинжлэх ухааны ахлах ажилтан Андрей Чушкин юм.
Та бухэн одоо Монголд очоод байна. Танай ажлын гол зорилго юу вэ?
Манай экспедиц нэгдүгээрт дурсамжийн шинжтэй. Энэ жил Халх голд зөвлөлт-монголын дайчид японы милитаристуудийг бут цохисны 70-н жилийн ой болж байна. Энэ тулалдаанд манай нутгийнхан ч оролцсон билээ. Түүнээс гадна Краснадор маршл Жуковын нэртэй салшгүй холбоотой. Бид Улаанбаатарт байдаг Жуковын музей, Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Краснадорын шороог байрлуулж, монголын шороог эх нутагтаа авчрах гэж байгаа юм. Тэр шороог манай Краснадорын тэргүүн лам аравнайлах болно. Бас монголын говийг нэвт туулах бөгөөд Монгол Алтайн далайн түвшингээс 4000-н метрийн өндөрт байдаг Цэнгэл Хайрханы оргилд авирна.
Танай экспедиц эрдэм шинжилгээний ажил хийнэ биз дээ? 
Олон эрдэмтэн Монгол орны амьтан, ургамалын аймаг, газар зүй, палантелогийг судлах гэж явдаг. Краснадорын эрдэмтэд ч энэ үйлсд өөрийн хувь нэмрийг оруулах зорилготой. Бид биологийн, ардын эмнэлэгийн, түүхийн, угсаатны зүйн холбогдолтой мэдээлэлийг цуглуулна. Бид бас нэг шинэ төрлийн төхөөрөмжийг турших зорилттой. Юмыг яаж мэдэх вэ? Шохойн үеийн эртний шим судлалын үлдэгдэл ч юмуу үлэг гурвэлийн яс олдох ч юм билуу? Би еерее биологч хун, гурвэл, могой, мэлхий зэрэг биологийн муу судлагдсан хэсгийн сонирхолтой олдвор олох ч юм билүү гэж найдаж байна.
Энэ експедицийнхээ дүнгээр та чухам юу хийн гэж бодож байна вэ?
Бид жинхэнэ мэргэжилийн фото, видео аппаратуруудтай явж байгаа. Тийм болохоор бүх аялалаараа баримтай кино бүтээнэ. Эрдэм шинжилгээний судалгааныхаа дүнгээр Монголын байгалын тухай цомог гаргана. Манай экспедицд краснадорын эмч нар явна. Тэд аялалын туршид ууланд авирах, говь цөлийг туулах үед экспедицд оролцогчдын цусны даралты нь байнга хэмжиж, биеийн байдлы нь ажиглаж судалгаа хийнэ. Энэ судалгааг экспедицийн дараа Краснадорын биеийн тамирын дээд сургуульд шилжүүлж өгнө. Монгол улсын нутгаар хийх энэ аялалаа 8-р сарын 25-нд өндөрлөнө.
Эрхэм сонсогчдоо та бухэн Краснадорын улсын түүх археологийн музей-дархан цаазат газрын хээрийн лабораторын шинжлэх ухааны ахлах ажилтан Андрей Чушкинтэй хийсэн ярилцлага сонслоо.

<сонсох>