«Алтай бол аялал жуулчлалын диваажин-2009» бүс дундын залуучуудын наадам Алтай хязгаарын Чарышский районд өнөөдөр эхлэнэ. Наадам спортын аялал жуулчлал ба идэвхитэй амралтыг залуучуудын орчинд сурталчлах, бүс нутгийн дунд мөн хүрээнд залуучуудын төслийг хэрэгжүүлэх туршлага солилцох, Алтайг аялал жуулчлал, амралтын сайхан нутгийн хувьд урагш ахиулах гол зорилготой. Москва, Красноярск, Томск, Новосибирск ба БНАлтай Улс, Алтай хязгаар түүнчлэн Монгол Улс, Казахстаны багууд тэмцээнд оролцоно. Наадмын хүрээний дагуу явган аялаж, тусгай сэдэвт экскурси хийж, байгаль археологийн дурсгалуудыг сонирхон үзэж, Чарыш голыг гатлаж, «Цэвэр гол мөрөн» экологийн чуулга уулзалт, аялалд оролцоно.