«Их торгон замын  мөрөөр» экспедицийн ажиллагааны оросын үе эхэллээ. Одоо экспедицийн гишүүд оросын 14 бүс нутгийг 10-р сараас наана давах ёстой. Тэд БНАлтай улсаас Алтай хязгаарт шилжинэ. Цаашдаа Новосибирск, Омск, Тюмень, Курган, Челябинск, Оренбург, Самар, Саратов, Волгоград, Астрахань мужууд ба БНБашкир улсаар аялал үргэлжлнэ. 10-р сарын шувтаргаар Элстэд хүрнэ. Жуулчид өдөр дутам 45-50 км зам туулана. Экспедицийн гишүүд алтайн 8, тувагийн 10 нийт 18 адуутай  цаашдын замдаа гарна. Адууг Халимагт шилмэл үүлдрийн адуу үжүүлэхэд  хэрэглэнэ. Тувагийн морьд  давжаа нэлээд чийрэг тэсвэртэй гэж экспедицийн гишүүд тэмдэглэлээ. Алтайн адууг амархан сургаж болно. Халимагийн талын үүлтрийг эдгээр адууны үр төлтэй нийлүүлж шинэ үүлдрийг бий болгох юм.