Оросын Курилын районы Итуруп арлын эрх баригчид Японтой визгүй солилцоо хийхээс татгалзав. Тэд Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи зэрэг Өмнөд Курилын дөрвөн арлыг японы ууган нутаг хэмээн нэрлэсэн японы парламентын шийдвэрийг тэгж эсэргүүцсэн юм. Өмнөд Курилын арлууд дэлхийн 2-р дайны дүнгээр гэрээ хэлэлцээрийг үндэслэн эхлээд ЗХУ дараа нь түүнийг залгамжласан ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон гэж Москва мэдэгдэв. Япон хоёр орны хоорондын найрамдах гэрээнд гарын үсэг зурах явдлыг нутаг дэвсгэрийн маргаантай асуудлын шийдвэрээс шалтгаалуулав.