Хятадын ШУЕЗО-нд эмх замбараагүй байдалд 150 гаруй хүн хэлмэгдэв. Мөн олон зуун хүн шархджээ. Өөртөө засах орны засаг захиргааны төв Өрөмчэд ням гаригийн орой дэгдээсэн үймээн өнөө болтол намжихгүй байна. Мөргөлдөөний явцад дэлгуур, машин шатааж, тонон дээрэмдэх ажиллагаа явуулав. 1500 орчим хүнийг саатуулав. Гадаадын дэмжлэгээр эндхийн лалын шажинт үйгар хүмүүсийн эрхийн төлөө тэмцэж буй Дэлхийн үйгарын конгресс эмх замбараагүй байдлыг өдөхэд тусласан гэж Хятадын эрх баригчид буруушаав. Үүний хамт энэ байгууллагын удирдагч Ребия Кадер Вашингтонд хэлсэн үгэндээ хятадын зэмлэлийг няцааж, үйгарын зарим жагсагч хүч хэрэглэх ажиллагаа явуулсаныг хүлээн зөвшөөрчээ.