НҮБ-ын АЗ-еес БНАСАУ өнгөрсөн бямба гаригт пуужинг туршсаныг буруушаав. АЗ-ийн гишүүд өчигдөр яаралтай зөвлөлдөөн хийж, Пхеньяны ажиллагаанд сэтгэл гүнээ тугшиж байгаагаа илэрхийллээ. Умард Солонгосын пуужингийн туршилт НҮБ-ын тогтоолыг зөрчсөн хэрэг гэж тэд онцлон тэмдэглээд Пхеньянд хандан ийнхүү ажиллагаагаа зогсоож, дэлхийн хамтын нийгэмлэгийн шаарлдлагыг биелүүлэхийг уриалав. БНАСАУ ойр тусгалтай долоон пуужингаа хөөргөв. Түрүүчийн хөөрөлтөөс хойш дөнгөж хоёрхон өдөр өнгөрсний дараа тэгсэн байна.