Оросын төрийн тэрүүун Дмитрий Медведев Москвад АНУ-ын эрөнхийлөгч Барак Обаматой чин сэтгэлийн илэн далангүй хэлэлцээ хийсэн гэлээ. Москва Вашингтон хоёрын байр суурь олон асуудлаар нийцэж байна гэж тэрээр төгсгөлийн хэвлэлийн бага хурал дээр тэмдэглэв. Орос АНУ хоёр СДЗ-ийн тухай шинэ гэрээний үндэс болох баримт бичгийг батласныг Медведев онцлон тэмдэглэв. Түүнчлэн хоёр орны удирдагчид ПДХ сэдвээр санал шүүмжлэлийг үргэлжлүүлэхээр тохирч, 13 чиглэлээр хамтран ажиллахын тулд хоёр талын комиссыг байгуулав. Цөмийн аюулгүй байдал, зэвсэгт тавих хяналт, терроризмтэй хийх тэмцэл зэрэг чиглэл тэдгээрийн дотор байна. АНУ цэргийн зэвсгийг Афганистанд тээвэрлэхэд оросын агаарын уудмыг хэрэглэж мэднэ. Өнөөдөр Барак Обама Оросын ерөнхий сайд Владимир Путинтай уулзав. Тэд худалдаа-эдийн засгийн харилцаа болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа зэрэг асуудлыг авч үзэж хэлэлцлээ.