Алдарт ойн баяр ёслол Москвад 9-р сард болно. 1939 оны үйл явдалд оролцсон монголын төлөөлөгчдийг оросын нийслэлд хүлээж авах юм. Харин Эрхүү муж болон Забайкалийн хязгаарт тэмдэглэлтэй ойн арга хэмжээнүүд эхэллээ. Оросын эдгээр бүс нутаг ялангуяа Забайкалийн хязгаар 1939 онд үнэн чанартаа фронт орчмын нутаг болсон юм. Энэ хязгаарт бэлтгэл цэргийг дайчилж, Забайкальский цэргийн тойргийн 57-р буудлагын дивизийг байгуулжээ. Читын 321-р цэргийн эмнэлэгт Халхын голын тулаанд оролцож шархдсан зөвлөлтийн 4500 гаруй дайчныг эмчилсэн билээ.
Зөвлөлт, монголын цэргүүд японы булаан эзлэгчдийг ялсаны 70 жилийн ойг Забайкалийн хязгаарт яаж тэмдэглэх вэ ? гэж манай тусгай сурвалжлагч Ольга Павлович Забайкалийн хязгаарын засгийн газрын олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яамны хэлтсийн эрхлэгч Алексей Дроботушенкогоос асуухад : «Забайкальский хязгаарын засаг дарга Равиль Гениатулин тэргүүтэй төлөөлөгчдийг МУ-ын Дорнод аймагт саяхан айлчлах үед хэд хэдэн арга хэмжээ зохион явуулсан. Албан ёсны төлөөлөгчид байлдаан болсон нутагт очиж, тэртээх тулалданд амь үрэгдсэн зөвлөлт, монголын дайчдын хөшөөнүүдэд цэцэг өргөв. Мөн манай хязгаарын уран бүтээлийн хамтлагууд Монголд очиж, ялалтын 70 жилийн ойд зориулан концерт тоглов. Эдгээр анхны арга хэмжээ цувралын эхлэл болсон. Одоо Забайкалийн хязгаарын хэдэн хамтлаг Дорнод аймагт очих гэж байна. Тэдгээр халхын голын нутагт концерт тоглоно. Хэдэн хэсгээс бүрэлдсэн манай оюутны эрэх отряд тэмдэглэлт ойн арга хэмжээнүүдийн хүрээнд удахгүй Монголын Дорнод аймагт очно. Эдүүгээ мөн аялалыг монголын талтай уялдуулан зохицуулан».Алексей Дроботушенко цааш нь ярихдаа: «Халхын голын байлдаанд оролцоод хотын эмнэлгүүдэд нас барсан дайчдын хөшөөг Забайкалийн хязгаарын төв Чит хотод сэлбэн шинчлэж дуусч байна. Ялалтын 70 жилийн ойн гол гол арга хэмжээ болох намар хөшөөг нээх юм. Тэр үед монголын зочид ирнэ. Өвөр Байгалын оршин суугчдын хөрөнгөөр хөшөө босгож байна. Монголд байлдаж явсан хүмүүсийн төрөл төрөгсөдийн санаачилгаар Халхын голын орчимд зэвсэгт мөргөлдөөнд оролцогчдын тухай мэдээллийн сан байгуулсан. Халхын голын үйл явдлуудад зориулсан баримтат номыг читийн «Экспресс» хэвлэлийн газраас саяхан хэвлэн гаргав. Забайкалийн хязгаар монголын хил орчмын бүстэй хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу энэ номыг Чойбалсан, Дорнод, Хэнтий аймгуудын сургуулиудад явуулна. Бас нэг арга хэмжээг дурдмаар байна. Бид « Хил орчмын хамтын ажиллагаа: Орос-Хятад-Монгол олон улсын эрдэм шинжилгээ практикийн бага хурлыг жил дутам зохион байгуулдаг. Энэ оны бага хурлын хурээнд Халхын голын үйл явдлуудад зориулсан секц ажиллана. Би Халхын голын ялалтын 70 жилийн ойд зориулан Забайкалийн хязгаарт зохион явуулах зөвхөн нэлээд чухал арга хэмжээнүүдийг дурдлаа.
Забайкалийн хязгаарын олон улсын хамтын ажиллагаа, гадаад эдийн засгийн харилцаа, аялал жуулчлалын яамны хэлтсийн эрхлэгч Алексей Дроботушенко манай нэвтруулэгт оролцлоо.
<сонсох>