ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай Кремльд хийж байгаа хэлэлцээрээ нээхдээ ОХУ, АНУ стратегийн давшилтын зэвсгийн асуудлаар тохиролцож чадна, гэлээ. Түүний хэлснээр манай улсуудад янз бүрийн асуудал тэдгээрийн дотор дэлхийн энх тайвныг сахин хамгаалах стратегийн давшилтын зэвсэгтэй холбоотой асуудалууд тулгарлаа. Хэрэгтэй, чухал шийдвэрүүд гаргах бүх боломж бидэнд байна, хоер тал хамтран ажиллаж, харилцан ойлголцсны дүнд орос- америкийн харилцааны түүхийн, түвэгтэй хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, шинэ хуудас нээнэ гэдэгт найдаж байгаагаа Дмитрий Медведев илэрхийлэв. АНУ-ын ерөнхийлөгчийн Москвад хийж байгаа ажлын айлчлалыг ихэд сонирхож байгаа дэлхийн олон нийтийн хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлийн 855 төлөөлөгчид сурвалжлагандаа тусгаж байна.