Гондурасын босогчид, түлхэн унагаагдсан ерөнхийлөгч Мануэль Селайег эх орондоо буцаж ирэх боломж олгосонгүй.
Тегусигальпагийн нисэх онгоцны буудалын нисэх буух зурвасыг цэргийнхэн хаасны улмаас тэрээр арга буюу Никарагуагийн нийслэл Манагуад буужээ. Үүнээс хэдхэн цагын өмнө Селайегийн талынхан болон засгийн газрын цэргийнхний хооронд мөргөлдөөн болсон байна. Жагсагчдаас 2 хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсан байна. Венесуэлийн зурагт радиогын мэдээлснээр 16 настай хүү толгойдоо буудуулж нас баржээ.