АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама анхны албан ёсны айлчлалаар Оросод хүрэлцэн ирлээ. Түүний онгоц Москвагийн хотын засгийн газрын «Внуково-2» онгоцны буудалд газардлаа. Обама Москвад 7-р сарын 6-7-нд хийх айлчлалынхаа явцад ОХУ-ын ернөхийлөгч Дмитрий Медведев, ерөнхий сайд Владимир Путин болон олон нийтийн байгууллага, хувиараа уйлдвэрлэл эрхлэгчид, оюутнуудын төлөөлөгчидтэй тус тус уулзана. Барак Обамагийн айлчлал ажил хэрэгч шинжтэй. ОХУ, АНУ-ын харилцааны «ачаалаал»-ыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж тэр сүүлийн үед удаа дараа мэдэгдсэн билээ.ОХУ, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн хэлэлцээрийн төгөсгөлд багц баримт бичигт түүний дундаас «СДЗ-ийн харилцан ойлголцол»-ын албан бичигт гарын үсэг зурна.