Та бүхэн манай радиогийн сурвалжлагч болох сайхан боломж нээгдлээ. ОДХ радио энэ жил 80-н нас хүрлээ. Энэ ойн жилдээ бидний хувьд хамгийн хүндтэй нэгэн, сонсогчид Та бүхнийгээ эфирт гаргахыг хүсэж байна.
«Орос хэл дээр бичсэн хамгийн сайн бичвэр» гэсэн нэртэй уралдаан зарлаж байна.
Хэрвээ Та маш сонирхолтой үйл явдлын гэрч болсон бол, гайхамшигтай түүх мэддэг бол, зүгээр л өөрийнхөө бодол санааг илэрхийлэхийг хүсэж байвал манай радиотой холбоо барина уу?
8-р сарын 15-н хүртэл Та өөрийнхөө бичсэн радио тэмдэглэл, сурвалжлага, найруулал, 2 минутаас илүүгүй хугацаатай дүрс бичлэгээ манай FEST.RUVR.RU сайтад байрлуулна уу?
Хамгийн шилдэг бичвэрийг өөрийнхөө сайтад байрлуулж, эфирт цацана. Ялагчдыг шүүгчид болон сайтыг хэрэглэгч ард олны саналаар тодоруулна.
Хамгийн гол нь ялагчид Москвад 11-р сарын 2,3-нд болох орос хэлээр нэвтрүүлэг явуулдаг радио станцуудын анхдугаар наадамд оролцоно.
Дэлгэрэнгүй мэдээлэлийг манай FEST.RUVR.RU сайтаас уншаарай!

<сонсох>