Камчаткийн хойг дахь Шивелуч галт уул дэлбэрсээр байна. Тэр өнгөрсөн хоногт үнс далайн түвшингээс бараг 5 км өндөрт хоёр удаа хаяв. 1-2 км урт хайламгийн урсгал өдөр бүр түүнээс доошоо буудаг. Галт уул хэзээ ч хүчтэй дэлбэрэж болзошгүй гэж эрдэмтэд мэдээллээ. Үүний хамт Шивелуч галт уул ойр хавийн суурингуудад аюултай биш. Дэлбэрэх үеэр үүсэх үнсийг салхинаар өөр тийшээ нисгэж байна. Хайламгийн урсгал нь тосгод ба галт уулын өлмийгээс 20 км зайтай орших авто замд заналхийлэхгүй байна. Шивелуч галт уул 1964 онд маш хүчтэй дэлбэрсэн билээ. Тэр үед галт уулын нэгэн шоо км янз бүрийн чулуулгыг дээшээ гаргаж хаясан байна..