Туркад байгаа оросын иргэдэд удахгүй орос хэлээр мөргөл үйлдэнэ. Москвагийн ба бүх Оросын сүм хийдийн тэргүүн хамба Кирилл, Кнстантинополийн тэргүүн хамба Варфоломей нар Стамбуулд хэлэлцээ хийж, мөн асуудлаар тохирсон байна. Оросын 2 сая орчим иргэн Туркад жил дутам очдог бөгөөд олон арван мянга нь тус улсад байнга оршин суудаг. Тэргүүн хамба Кирилл оросын жуулчид ба сүсэгтнүүдэд их анхаарал тавьж буй туркийн засгийн газрын ажиллагааг өндөр үнэлэв. Стамбулд Оросын үнэн алдартны сүм хийдийн тэргүүн хамба христосын шашинтнуудын гарамгай шүтээний нэг цэцэн мэргэн София гэгээн эхийн сүмд очлоо. Энэ сүмийг эхлээд лалын сүм дараа нь музей болгожээ.