Болгарт парламентын сонгууль явагдаж байна. Энэ нь тус улс ЕХ-нд 2007 онд нэгдснээс хойшхи анхны сонгууль билээ. 20 нам нэгдлийн төлөөлөгчид депутатын суудлын төлөө өрсөлдөж байна. Софи хотын захиргааны дарга Бойко Борисов тэргүүтэй сөрөг барууны центрист «Герб» нам болон ерөнхий сайд Сергей Станишевын эрх баригч социалист нам сонгуульд түрүүлэх бусдаас өргөн боломжтой байна. Бас зургаан нам парламентад сонгогдох 4 хувийн болзолыг биелүүлж болзошгүй гэж улс төр судлаачид үзэж байна. Дэлхийн санхүүгийн хямралаас гарах зам болон авилгалтай хийх тэмцэл сонгуулийн өмнөх бүх хөтөлбөрийн гол санаа болжээ.