Америкийн орнуудын байгууллага цэргийнхэн нь төрийн эргэлт хийсэн Гондурасыг бүрэлдэхүүнээсээ түр гаргав. Шинэ эрх баригчид огцруулсан ерөнхийлөгч Мануэл Селайн эрх мэдлийг сэргээж, эх орондоо буцах зөвшөөрөл түүнд өгөхөөс татгалзсан учир тийм шийдвэр гаргажээ. Цэргийнхэн 6-р сарын 28-нд шилжих шөнө Гондураст үймээн дэгдээж, засгийн эрхийг булаан эзлэж, ерөнхийлөгч Селайяг Коста Рикад хүчээр шилжүүлсэн юм. Харин өнөөдөр эх орондоо буцана гэж огцруулсан ерөнхийлөгч мэдэгдлээ. Бус нутгийн хэдэн орны төрийн тэргүүн нар түүнийг дагалдаж явна. Селайяг Гондураст ирэнгүүт нь баривчлана гэж хуйвалдагчид анхааруулжээ.