Филиппиний өмнөд нутагт католик сүмийн дэргэд бөмбөг дэлбэлэсний уршгаар таван хүн амь үрэгдэж, 35 хүн шархдав. Котабато хотод сүсэгтнүүд сүмийн дэргэд цугларсан үед хэрэг явдал болжээ. Эрх баригчид террорын ажиллагааны хариуцлагыг «Морог чөлөөлөх фронт» гэгч хэт даврагчдын байгууллагад тулгав. Энэ байгууллагын гишүүд лалын тусгаар улсыг филиппиний Минданао аралд цогцлон байгуулахын төлөө бүр 30 жилийн турш тэмцэж байна.