АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Москвад айлчласны дараа хоёр орны харилцаа сайжирна гэдэгт оросын хүн ам найдаж байна. Асуултад хариулагсадын 42 хувь нь тийм санаа бодолтой байгаа бөгөөд эдгээр харилцаа өөрчлөгдөхгүй гэж 39 хувь нь үзэж, дөнгөж 3 хувь нь энэ талаар гутрангүй санаа бодолтой байгааг «Левада төвийн» нийгэм судлаачдаас явуулсан санал асуултын дүн харууллаа. АНУ ПДХ системээ бэхжүүлэх төлөвлөгөөтэй байхад цөмийн цэнэгт хошуу, зөөгчийг хорогдуулах тухай Вашингтоны саналыг Москвагас дэмжих нь зөв уу? гэсэн асуултад оросын олонхи хүн ам «үгүй, тэгэх хэрэггүй» гэжээ.