Америкийн урьдын засаг захиргааны үед нэлээд буурсан Орос АНУ-ын хорондын харилцаа сэргэж эхлэсэн гэж Дмитрий Медведев үзэж байна. Ерөнхийлөгч италийн хэвлэл мэдээлийн хэрэгслүүдэд өгсөн ярилцлагдаа хоёр орны харилцааг олон улсын амьдралын нэн чухал бүрэлдүүн хэсгийн нэг хэмээн нэрлэв. СДЗ-ийг хорогдуулах тухай шинэ гэрээ Москвад ерөнхийлөгч Барак Обаматай хийх хэлэлцээний гол асуудал болохыг Медведев батлав. Түүнчлэн хоёр талын хамтын ажиллагаа, дэлхийн санхүүгийн хямралтай хийх тэмцэл, бүс нутгийн ба орон нутгийн мөргөлдөөн зэрэг асуудлыг бас авч үзэх тухай ерөнхийлөгч мэдээлэв. Дэлхийн хамтын нийгэмлэгтэй харилцаж буй ираны байдлыг бодоход БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр сэтгэлийн гүнээ тугшуулж байна гэж Медведев мэдэгдлээ. Оросын ернөхийлөгч Афганистаны байдлыг хөндөн ярихдаа тус улсад терроризмтэй тэмцэх хүрээнд НАТО эвсэлтэй хамтран ажиллахад ОУ бэлэн байгаа боловч цэргээ тийшээ явуулахгүй гэлээ.