Мьянмагийн цэргийн хунтынхан сөрөг хүчний удирдагч Аун Сан Су Чжи тай уулзах хүсэлтий нь зөвшөөрөөгүйд НҮБ-ийн е.н.б. дарга Пан Ги Мун харамсаж байгаагаа илэрхийллээ. Аун Сан Су Чжиг чөлөөлүүлж чадна гэсэн итгэлтэйгээр Пан Ги Мун очсон билээ. Сөрөг хүчний удирдагч Нобелийн энх тайвны шагналт түүнийг гэрийн хорионы дэглэм зөрчсөн гэсэн нэрийдлээр хорьж шүүх санаатай байгаа юм. Үүний төлөө түүнд 5-н жилийн хорих ял тулгаж магадгүй. Дэлхийн хамтын нийгэмлэгийн түүнийг сулла гэсэн бүх шаардлагыг Мьянмагийн хунт үл тоомсорлож байна.