0 Оросын уулчид Эльбрусийн оргилын 5642 метрийн тэмдэгт дээр «Сочи-2014» олимпын тугыг байрлууллаа. Гватемал улсад Олон улсын олимпын хороо Сочи хотыг 2014 оны өвлийн олимпын нийслэлээр сонгосны 2 жилийн ойд зориулж тугыг байрлуулсан гэж авирагчдын нэг ярьсан байна. Оросын төлөөлөгчид тэгэхэд яруу тод сэтгэл хөдөлгөм үзүүлбэр үзүүлсэн билээ. Сочи тэр удаа Емнед Солонгосын Пхенчхан, Австрийн Зальцбург хотуудаас туруулж цагаан олимп явуулах эрхийг эдэлсэн билээ. Өнөөдөр тус хотод спортын баяр болно. Олимпын өдрийн оргил нь тус хотын театрын талбайд болох оросын ододын оролцсон концерт болно.