Бух оросын болон москвагийн тэргүүн хамба Кирилл гадаад оронд хийх анхны аяндаа гарлаа. Тэрээр өнөөдөр Түркэд очиж Константинополийн тэргүүн хамба Варфоломеемтэй уулзаж, Босфор дах Оросын сумыг ариутгана.Энэ сүм Стамбүл дах Оросын ерөнхий консулын хотын гаднах өргөөний нутаг дэвсгэрт оршдог. 15-р зууныг хүртэл энэ хот Константинополь гэдэг нэртэй байсан бөгөөд 11-н зууны турш Христийн эзэнт улсын нийслэл байсан . Орчин үеийн Түрэг улсад 3000-н үнэн алдартны шашинтнууд байдаг бөгөөд 30-н шашны сургууль, 10-н сүм хийд ажиллаж байна. Дэлхийн 15-н газар нутагт оршиж байгаа үнэн алдартны сүм хийдээр хийх тэргүүн хамба Кириллийн найрамдалт айлчлалын эхлэл энэ 3-н өдрөөр эхлэж байна. Тэргүүн хамба Кайр дах Александрын, Дамаскын Антиохын, Иерусалимын, Гуржийн зэрэг үнэн алдартны сум хийдүүдээр айлчилна.